Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2021 оны 6-р сарын 3-р арав хоногийн хөдөө аж ахуйн цаг уурын тойм бичвэр
2021 оны 6-р сарын 3 дугаар арав хоногийн цаг агаарын байдал, хөдөө аж ахуйд хэрхэн нөлөөлсөн тухай тойм
2021-07-01 Есөнбулаг сум
10 хоногийн тойм бичвэр: Говь-Алтай аймгийн нутгаар 2021 оны 6-р сарын гуравдугаар арав хоногийн байдлаар агаарын дундаж температур Хүйс, Шарга, Халиун, Бигэрийн говь хоолой, Алтайн өвөр говиор 23.1-25.8 градус дулаан, бусад нутгаар 14.0-20.2 градус дулаан байлаа. Агаарын хамгийн их температур Шаргад 36, Тооройд 35, Бигэрт 33, Алтай, Халиунд 31, Жаргалан, Хөхморьт, Даривт 30, Тайшир, Төгрөгт 29 градус дулаан, бусад сумуудад 24-28 градус дулаан байлаа.
Агаарын хамгийн бага температур Цогт, Есөнбулагт 2, Тонхил, Цээл, Гуулинд 4, Бугат, Баян-Уул, Дарив, Дэлгэр, Тайшир сумуудад 5 градус дулаан байлаа.
Хөрсний гадаргын дундаж температур Хүйс, Шарга, Бигэрийн говь хоолой, Алтайн өвөр говиор 29-33 градус дулаан, бусад нутгаар 22-28 градус дулаан байлаа. Хөрсний гадаргын хамгийн их температур Шаргад 64, Тооройд 63, Алтайд 61, Гуулин, Даривт 60, Цээл, Бигэрт 58, Тонхилд 57, Цогтод 56, Есөнбулаг, Баян-Уулд 55 градус дулаан байсан бол хөрсний гадаргын хамгийн бага температур Цогтод -1 градус хүйтэн, Есөнбулагт 0, Бугат, Гуулин, Чандманьд 1, Тонхил, Баян-Уул, Тайшир, Төгрөгт 3 градус дулаан, бусад сумуудад 4-9 градус дулаан байлаа.
Хур тунадасны хувьд энэ арав хоногт ихэнх нутгийг хамарч хур тунадас орсон ба Тонхилд 5.6 мм, Тайширт 5.2 мм, Цогтод 4.7 мм, Баян-Уулд 3.5 мм, Даривт 2.9 мм, Цээлд 2.0 мм, Төгрөгт 0.7 мм, Есөнбулаг, Хөхморьт, Чандмань, Эрдэнэд 0.6 мм, Тоорой, Дэлгэрт 0.4 мм, Жаргаланд 0.3 мм, Алтайд 0.2 мм, Бугатад 0.0 мм хур тунадас орсон байна. Бусад Бигэр, Гуулин, Халиун, Шарга сумуудад хур тунадас ороогүй байна.
Салхины хамгийн их хурд Бугатад 27 м/с, Цээлд 26 м/с, Есөнбулагт 22 м/с, Тоорой, Шаргад 20 м/с, Тонхил, Хөхморьтод 18 м/с, бусад сумуудад 12-16 м/с хүрч шороон шуурга шуурсан байна. Нийт нутгаар 10 м/с-ээс дээш салхитай өдрийн тоо 1-10 өдөр байлаа.
Малын усан хангамж: Малын усан хангамж дунд зэрэг.
Малын тарга хүч: Малын тарга хүч дунд зэрэг байна.
Ургамлын мэдээ: Говь-Алтай аймгийн ихэнх нутгаар бэлчээрийн ургамлын ажиглалтын талбайд ургамал цухуйлт, баг цэцэг үүсэлт, залаалалт, түрүүлэлтийн үе шат жигдэрч, зарим сумуудад цэцэглэлтийн үе шат ажиглагдаж байна.
Говь-Алтай аймгийн бэлчээрийн ургамлын ургалтын байдал 2021 оны 6 дугаар сарын 30-ны байдлаар 5.3 хувьд буюу Чандмань сумд ургамлын ургалт хэвийн буюу сайн, 69.7 хувьд дунд буюу Есөнбулаг, Алтай, Тоорой тосгон, Хөхморьт, Баян-Уул, Дарив, Бигэр, Гуулин, Дэлгэр, Жаргалан, Тайшир, Төгрөг, Халиун, Шарга Эрдэнэ сумуудын нутгаар ургалт удааширалтай, 25.0 хувьд буюу Бугат, Тонхил, Цогт, Цээл сумуудад ургамлын ургалт муу гарсан байна.
Ургацын мэдээ: Нийт нутгаар 0.0-1.4 ц/га ургац тодорхойлсон байна.
Малын хорогдлын мэдээгээр: Энэ 6 дугаар сарын байдлаар Говь-Алтай аймгийн хэмжээнд мал хорогдсон гэсэн мэдээ ирээгүй байна.
Хянасан: Цаг уурын хэлтсийн дарга / Т.Дэлгэрмаа /
Тойм бичсэн: ХААЦУ хариуцсан ерөнхий технологич ᠮᠡᠰᠢᠭᠳᠣᠷᠵᠢ ᠶᠢᠨ ᠭᠦᠨᠪᠢᠯᠢᠭ / М.Гүнбилэг /